ХӨВСГӨЛ: Багийн эмч нар яаралтай тусламж, сэргээн засах чиглэлээр туршлага судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын эмнэлэгтэй эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд тус аймгийн 17 сумын 26 багийн эмч орчин үеийн оношилгоо, эмчилгээ болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах, яаралтай тусламж, уламжлал сэргээн засах чиглэлээр туршлага судалж байна.
Орон нутагтаа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадваржуулах БНХАУ-д багийн эмч нарыг туршлага судлахад аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
Онол, дадлагыг хослуулан газар дээр нь зохион байгуулсан сургалт нь эмч нарын мэдлэг, ур чадварыг бодитоор нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон талаар Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр ярилаа.
Хөх хотын Ардын эмнэлэг нь 1947 онд үүсгэн байгуулагдсан, ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд 2700 ор, 5000 гаруй ажилтантай, хүчин чадал, бүтэц зохион байгуулалтын хувьд томоохон эрүүл мэндийн байгууллагад тооцогддог.

