Мод бут, цэцэг тариалагчид үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:06:23

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Увс аймгийн Улаангом суманд мод, бут, сөөг, цэцэг тарьж ургуулагсад үзэсгэлэн худалдаа гаргалаа.

Үзэсгэлэнд 19 иргэн аж ахуйн нэгж оролцож, гоёлын мод, жимс жимсгэний мод, тасалгааны төрөл бүрийн цэцгүүдийг худалдаалсан юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны хувьд оролцогчид, худалдан авагчид аль аль нь цөөхөн байв. Гоёлын болон жимсний модны суулгац 800-1000 төгрөг, цэцгүүд 4-10 мянган төгрөгийн үнэтэй зарагдсан юм.

Үзэсгэлэн худалдаагаар борлуулалт тийм ч сайн биш байлаа хэмээн оролцогчид онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

Related news