АН Их хуралдаа хандив өргөхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-01 09:16:11

Ардчилсан намын  VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгээс уриалга гаргалаа.

Ардчилсан намын VI Их хурал ирэх сарын 6-нд болно. Иймд Ардчилсан намын шинэчлэлийн төлөөх VI Их хурлын ажиллагааг дэмжиж, ардчиллыг бататгахын төлөөх үйлст хандив өргөж, дэмжин ажиллахыг намынхаа нийт гишүүд болон дэмжигчдэдээ уриалсан байна.

Тус намын ҮЗХ-ны 228 гишүүн хоёр сая төгрөгийн хандив өргөх аж. АН-ын Их хуралд 1210 төлөөлөгч оролцоно. Ардчилсан намын  VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг Д.Эрдэнэбат ахалж ажиллаж байна.

 

Б.Туул

Related news