ЗАВХАН: Малчдын 53.4 хувь нь зээлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 15. /МОНЦАМЭ/. Завхан аймагт нийт 16.583 малчин бүртгэлтэйгээс 53.4 хувь нь зээлтэй байна. Зээлтэй өрхийн 97.0 хувь нь арилжааны банкнаас дунджаар 18.2 сарын хугацаатай зээл авсан байна.
Зээл авсан өрхийн 49.2 хувь нь ахуйн
хэрэглээнд, 18.8 хувь нь оюутны сургалтын төлбөрт, 18.7 хувь нь автомашин
худалдан авахад, 13.4 хувь нь хадлан, тариа бэлтгэх болон малын тэжээл худалдан
авахад, 10.8 хувь нь өр дарах зориулалтаар зээл авчээ.
Зээлтэй малчдын насны бүтцийг авч үзвэл 34.6 хувийг 45-54 насныхан, 27.3 хувийг 35-44 насныхан эзэлж байна. Харин 24 хүртэлх насныхан 1.7 хувь буюу хамгийн бага хувийг эзэлж байгаа бол 65 ба түүнээс дээш насныхан 4.9 хувийг бүрдүүлж байна. Мөн зээлтэй малчид ихэвчлэн хугацаа хэтрүүлдэг нь тэдний орлого улирлын шинж чанартай байдагтай холбоотой гэж үзэж байна.
Малчдын өрхийн сарын дундаж зарлагын бүтцийг авч үзвэл нийт зардлын 18.2 хувийг малын тэжээлд, 17.4 хувийг зээлийн төлбөрт, 14.8 хувийг хүнсэнд, 13.1 хувийг гэр ахуйн бараа, хувцас хэрэглэлд, 11.0 хувийг түлээ, түлшинд, 6.1 хувийг боловсролд, 5.7 хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд, 4.3 хувийг сургалтын төлбөрт, 3.4 хувийг харилцаа холбоонд, 2.2 хувийг туслах ажилтны цалинд, 1.7 хувийг шатахуунд тус тус зарцуулж байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.