ДОРНОГОВЬ: Аймгийн хэмжээнд 101 настай гурван иргэн амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-07 18:02:54

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2026 оны 2 дугаар сарын 16-ны байдлаар 97 болон түүнээс дээш настай 10 өндөр настан байна.


Тэднээс хамгийн өндөр буюу 101 настай гурван иргэн байгаа юм. Өндөр настай 10 иргэний нэг нь эрэгтэй, ес нь эмэгтэй бөгөөд Сайншанд суманд тав, Замын-Үүд, Айраг, Иххэт, Сайхандулаан, Хатанбулаг суманд тус тус нэг өндөр настан амьдарч байна.


Ташрамд, Дорноговь аймгийн хүн ам 73000 орчим бөгөөд тэдний 30 гаруй мянга нь Сайншанд, 20 гаруй мянга нь Замын-Үүдэд, үлдсэн 23 мянга орчим иргэн бусад суманд амьдарч байна.

Related news