ДОРНОГОВЬ: “ЭВЛЭЛ- 21” шатрын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-04 13:25:11

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн “Хутагтын өрөг” шатрын холбооноос зохион байгуулж байгаа “ЭВЛЭЛ- 21” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Тэмцээнд 20 аймгийн СӨБ болон ЕБ-ын өсвөрийн шатарчид, клуб удирдсан багш дасгалжуулагчид нийт 710 тамирчин оролцож байгаа юм.


Тус тэмцээнийг орон нутагт шатрын спортыг жигд хөгжүүлэх, бүс, улс, тив, дэлхийн хэмжээний шатарчдыг бэлтгэн гаргахад хүүхдүүдийн авьяас чадварыг дэмжих, мөн багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно.


Нээлтийн үеэр спортын мастер цолоор Дорноговь аймгийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Төмөрбаатарын Азбаяр, спортын дэд мастер цолоор Дорноговь аймгийн “Уран нүүдэл” шатрын клубийн тамирчин Золжаргалын Энх-Халиун нарыг шагнажээ.   

Related news