ДОРНОГОВЬ: Энэ онд 25 цэгт газрын доорх усны хайгуул хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-03 08:26:24

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Энэ онд тус аймгийн ХХААГ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван сумын бэлчээрт таван инженерийн хийцтэй худаг, таван сумын 25 цэгт газрын доорх усны геофизикийн хайгуул хийлгэхээр санал боловсруулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлжээ.


Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ сумын ОНХС-гийн 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй, энгийн уурхайн найман худгийг шинээр болон сэргээн засварлаж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажил хийхээр төлөвлсөн байна.


Харин 2025 онд аймгийн хэмжээнд нийт 13 инженерийн хийцтэй худаг, 10 энгийн уурхайн худгийг шинээр байгуулж, сэргээн засварласнаар 29.5 мянган га бэлчээрийн газрыг усжуулж, 35.3 мянган толгой мал услах боломж бүрдүүлжээ. Дорноговь аймагт энэ жил 14 сумын 4226 малчин өрхийн 1,6 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 3.0 сая толгой мал хаваржиж байна.

Related news