ДОРНОГОВЬ: Энэ сард хур тунадас ахиу орох төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-02 15:20:39

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу байх төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Харин сарын эхээр нутгийн хойд болон зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөв гарчээ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.


Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй.

Related news