ДОРНОГОВЬ: Долоон аймгийн 12.6 мянган толгой мал отроор хаваржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-01 12:11:09

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 11 сумын 538 өрхийн 169.9 мянган толгой мал  отроор хаваржиж байна.


Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд хилийн зурваст таван сумын 170 өрхийн 75.8 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт дөрвөн сумын 87 өрхийн 41.1 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт найман сумын 238 өрхийн 42.9 мянган толгой мал, харин өөр аймгийн нутагт найман сумын 43 өрхийн 10.0 мянган толгой мал хаваржиж байна.


Харин Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Архангай, Дорнод аймгийн нийт 12 өрхийн /36 ам бүл/ 12.6 мянган толгой мал Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, суманд отроор хаваржиж буй. Энэ жил Дорноговь аймгийн нийт нутгаар салхи шуурга багатай, цасгүй, бэлчээр хүрэлцээтэй сайхан хавар болж байна.  

         

Related news