ДОРНОГОВЬ: Зөвлөлдөх санал асуулгын явц 56.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, зөв хуваарилах, зохистой зарцуулах зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг Засгийн газраас орон даяар зохион байгуулж байна.
Засгийн
газрын 2026 оны 48 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймгийн хэмжээнд зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ныг хүртэл Замын-Үүд сумын I баг, Сайшанд сумын II баг, Дэлгэрэх
сумын III багт аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулж, нийт 30 иргэнээс 1 дэх шатны мэдээлэл цуглуулж байгаа юм.
Аймгийн хэмжээнд гурван сумын 20-75 насны 30 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулж буйгаас 20-35 насны иргэн 56.7 хувийг, 36-60 насны иргэн 83.3 хувийг, 60-аас дээш насны иргэн 10 хувийг эзэлж байна.
Зөвлөлдөх
санал асуулгын явц өнөөдрийн байдлаар 56.7 хувьтай байгаа бөгөөд санал асуулгад
оролцсон 30 хүний 15 нь Улаанбаатар хотод болох хоёр дахь шатны Зөвлөлдөх санал
асуулгад оролцоно.