ДОРНОГОВЬ: Цэвэрлэх байгууламж хоногт 1200-1600 м.куб бохир ус цэвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Одоогоос дөрвөн жилийн өмнө Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 2 дугаар багт 3000 м.куб хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламжийг "Комфорт импекс" ХХК ашиглалтад оруулсан.
Дорноговь аймагт 73 мянга орчим хүн ам оршин суудаг бөгөөд үүний 30 мянга гаруй нь Сайншанд хотод төвлөрдөг. Тус цэвэрлэх байгууламж нь Ар, Өвөр Шандыг холбосон 4.4 км урт бохир усны төв магистрал шугамаас бүрддэг. Энэхүү байгууламж нь Сайншанд хотын дэд бүтцийг сайжруулах, оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлэсэн усыг говийн ногоон байгууламж, мод тарих, зам талбайн усалгаанд дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
