ДОРНОГОВЬ: ИТХ-аар найман асуудал хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан өнөөдөр эхэллээ.
Тус хуралдаанаар аймгийн 2026 оны төсөвт зохицуулалт хийх, орон нутгийн хөрөнгийн хөдөлгөөний тухай, орон нутгийн өмч хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай зэрэг найман асуудал хэлэлцэн шийдвэрлэх юм.
Аймгийн ИТХ нь 35 төлөөлөгчтэй. Нийгмийн бодлогын хороо, Дэд бүтэц, хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо гээд таван хороотой ажиллаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
/МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд
нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг.