ДОРНОГОВЬ: "Цуглар" дохиогоор дадлага сургуулилалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр иргэд газар хөдлөлтийн аюул, гамшгийн эрсдэлийн талаарх зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуульд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тогтоосон байдаг бол пүрэв гаргийг улс орон даяар зарлан мэдээлэх техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгийн аюулын тухай дохиогоор ажиллах өдөр болгожээ.
Мөн газар хөдлөлтийн аюулыг иргэд, олон нийтэд таниулах, гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах сургалт, дадлагыг зохион байгуулах хүрээнд Сайншанд сумын Гэр бүлийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.
