ДОРНОГОВЬ: Шатарчин хүүхдүүд чуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 21 аймгийн шатарчин хүүхдүүд ирэх сарын 3-5-ны өдрүүдэд Дорноговьд чуулна.
Аймгийн “Хутагтын өрөг” шатрын холбоо аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ болон орон нутгийн “Эвлэл-21” шатрын холбоотой хамтран шатрын спортыг жигд хөгжүүлэх, хүүхэд багачуудын сэтгэн бодох чадварыг сайжруулах, бүс, улс, тив, дэлхийн хэмжээний шатарчин хүүхдүүдийг төрүүлэх зорилгоор “Эвлэл” нэртэй шатрын гуравдугаар тэмцээнийг Сайншандад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэмцээнд 21 аймгийн шатарчид оролцох бөгөөд 6, 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд охид, хөвгүүд авьяас чадвар, сэтгэлгээгээ сорин өрсөлдөнө. Мөн багш, дасгалжуулагчид нээлттэй ангиллаар тоглох юм. Шалгарсан тамирчдыг медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
