ДОРНОГОВЬ: Хүүхдүүд усны талаарх мэдлэгээ тэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Галба, Өөш Долоодын говийн сав газрын захиргаанаас “Дэлхийн усны өдөр“-ийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд усны ач холбогдол, усны бохирдол, усыг хэмнэх, болон асуулт хариултын тэмцээн зэрэг танин мэдэхүйн чиглэлээр зохион байгуулжээ.
Мөн “Усны хомсдол ба бохирдол” гар зургийн уралдаан, “Усаа хэмнэе” богино рийл бичлэгийн уралдаан, “Ус ба тэгш эрх” эсээ бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулж уралдаанд ирсэн гар зургийн бүтээлүүдээр аймгийн Музей, сургалт судалгааны төвийн танхимд дэглэн шалгаруулж шагналыг гардуулсан байна.
Гэр хорооллын нэг өрх өдөрт 20-25 литр ус хэрэглэдэг бол орон сууцны айл өдөрт 80-100 литр усыг хэрэглэдэг тул орон сууцны оршин суугчдыг усаа хэмнэх, зохистой хэрэглэх талаар ч мэдээлэл өгсөн байна. Түүх сөхвөл, анх 1992 онд Рио-де-Жанейро хотод болсон Байгаль орчин, хөгжлийн тухай НҮБ-ын хурлаас энэ өдрийг тэмдэглэх санаачилга гаргаж 1993 оноос эхлэн цэвэр усны ач холбогдлыг олон нийтэд таниулах, усны нөөцийг хамгаалах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.
Монгол Улс 2005 оноос эхлэн энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн бөгөөд Галба-Өөш- Долоодын говийн сав газар нь 2014 онд байгуулагдсан цагаасаа эхлэн усы зүй зохистой хэрэглээг сурталчилж байна.
