ДОРНОГОВЬ: Ажлын баг Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-20 16:39:36

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын баг энэ сарын 19-нд Онцгой байдлын газарт ажиллажээ.


Энэ үеэр Сайншанд сум дахь Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, мөн тусгай зориулалтын авто машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дэлгэн танилцуулсан юм. Онцгой байдлын газар нь болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон аюулт үзэгдлээс хүний амь, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, эрсдэл ба эмзэг байдлыг бууруулах үүрэгтэй төрийн байгууллага юм.


Тус газар нь бүтцийн нэгжийн хувьд Гал унтраах, аврах гурван анги, улсын нөөцийн хоёр салбар, эрэн хайх, аврах нэг бүлэгтэй аймаг, сумын хэмжээнд гарсан гал түймэр, гамшиг осол түүнтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох, унтраах үйл ажиллагааг явуулдаг.


Энэ үеэр Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулж, зарим алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна.


 


Related news