ДОРНОГОВЬ: Пауэрлифтингийн УАШТ-нд 130 гаруй тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-20 13:31:58

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.


11 дэх удаагийн классик пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд 21 аймаг, 9 дүүргээс нийт 130 тамирчин өрсөлдөж байна.


Нэрэмжит тэмцээний эзэн, гавьяат тамирчин С.Мөнхзул нь мастеруудын дэлхийн шилдэг өргөгч, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ДАШТ-ий суулт, таталт болон нийлбэр дүнгийн мөнгөн медальт бөгөөд монголын пауэрлифтингийн спортоос төрөн гарсан анхны нийлбэр дүнгийн мөнгөн медальт тамирчин юм.


Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ болон Монголын пауэрлифтингийн холбоо хамтран зохион байгуулж, гуравдугаар сарын 20-22-ныг хүртэл үргэлжлэх юм.



Related news