ДОРНОГОВЬ: Классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-19 16:41:57

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн маргааш Сайншанд суманд эхэлнэ.


Аймгийн ЗДТГ, Монголын  пауэрлифтингийн холбоо хамтран зохион байгуулах энэхүү тэмцээнийг Монгол Улсын гавьяат тамирчин, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер С.Мөнхзулын нэрэмжит  болгосон бөгөөд тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн тамирчид оролцож, ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөнө.


Ташрамд, Монгол Улсын анхны эмэгтэй гавьяат тамирчин, олон улсын мастер С.Мөнхзул 2021 оноос 84 кг жинд пауэрлифтингээр хичээллэж, 2023 онд Ази, Африк, Номхон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд суулт, шахалт, таталтын төрлүүдэд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөн алтан медаль хүртсэн бөгөөд таталтын төрөлд рекорд эзэмшиж байна.


Мөн 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд суултын төрөлд алт медаль, шахалтын төрөлд мөнгө,таталтын төрөлд мөнгө , нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн амжилтаараа мастеруудын дэлхийн аваргын дэлхийн шилдэг өргөгч тамирчин болж байжээ.


Related news