ДОРНОГОВЬ: Хүчит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойд зориулсан улс, аймгийн болон сумын цолтой, залуу бөхчүүдийн хүчит бөхийн барилдааныг гуравдугаар сарыгн 17-нд Сайншанд суманд зохион байгууллаа.
Барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улс аймгийн болон сумын цолтой, залуу бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Цэрэндоржийн Мөнхбаяр үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарчээ. Хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд өргөмжлөл, мөнгөн шагналыг аймгийн Засаг дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар гардуулж баяр хүргэлээ.
