ДОРНОГОВЬ: Зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан 128 хүчит бөхийн барилдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-17 14:35:39

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойд зориулсан улс, аймгийн болон сумын цолтой, залуу бөхчүүдийн хүчит бөхийн барилдаан Сайншанд суманд эхэллээ. 


Барилдааныг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа бөгөөд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улс, аймгийн болон сумын цолтой 128 бөх барилдаж байна.


Хүчит бөхийн барилдааны үеэр Дорноговь аймгийн хууль хүчний байгууллагуудын парад болон зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн оролцсон зэвсгийн үзүүлэх тоглолтыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулж байна.  


Related news