ДОРНОГОВЬ: Хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн 19 мэс заслыг амжилттай хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг “Эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж” хөтөлбөрийн хүрээнд гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ажиллалаа.
Энэхүү үзлэг оношилгоог аймгийн Засаг даргын ивээл дор "МАК" ХХК-ийн дэмжлэгтэйгээр "Энх мэнд" төслийн хүрээнд зохион байгуулжээ.

