ДОРНОГОВЬ: Хуралдаанаар 2026 оны хөгжлийн төсөл, хөрөнгө оруулалт, нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан 3 дугаар сарын 12-нд 89 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хуралдаанаар сумын Засаг даргын “Тогтвортой хөгжилд-Бид хамтдаа” 2024-2028 оны
үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээс хэрэгжих боломжгүй заалтуудыг
хасуулах тухай,
сумын 2026 оны орон нутгийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт
өөрчлөлт оруулах,
орон нутгийн ИТХ-ын нөхөн
сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хороо байгуулах зэрэг арваад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мөн хилээр дамжин өнгөрөгч иргэдээс авах хураамжийн хэмжээг тогтоох, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа (байр) ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох, сумын ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэх юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд нэгээс доошгүй
хуралдахаар заасан байдаг. Замын-Үүд сум нь Монгол Улсын хилийн хамгийн том боомт хот бөгөөд түр оршин
суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүн амьдарч байна.