ДОРНОГОВЬ: Нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн нутгийн хойд болон зүүн хэсгээр гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах бол 13-нд агаарын температур өдөртөө 0-5 градус хүрч, эрс хүйтрэх төлөв байдал ажиглагдаж байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 12,13-нд зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Харин агаарын температур ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан, 13,14-нд хүйтэрч шөнөдөө -12-17 градус, өдөртөө -2-7 градус хүйтэн, 15-наас шөнөдөө -10-15 градус, өдөртөө +1+6 градус дулаан байна.
Тиймээс малчид, иргэд, тээвэрчид мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй цаг
агаарын урьдчилан мэдээллийг хүлээн авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэхийг анхаарууллаа.