ДОРНОГОВЬ: “Хүрэл тулга-2026” өсвөрийн яруу найргийн наадамд 70 гаруй хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-10 11:55:15

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр, бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хүрэл тулга-2026” өсвөрийн яруу найргийн наадмыг өнөөдөр зохион байгуулж байна.


Үгийн уран тансаг мэдрэмж, гоо зүй, гүн ухаан, бясалгал хийгээд яруу тунгалаг хөг эгшгийг олон түмэнд хүргэх, яруу найрагчдын залгамж халааг бэлтгэх зорилготой тус  наадамд  ерөнхий боловсролын 6-9 дүгээр анги, 10-12 дугаар ангийн ангиллаар 70 гаруй  хүүхэд өрсөлдөж байна. Өсвөрийн яруу найрагчдын шилдгүүд өнөөдөр тодорно.


Дорноговь аймгаас 19 дүгээр зууны их соён гэгээрүүлэгч, Лувсанданзанравжаа, Монгол Улсын ардын уран зохиолч Балжирын Догмид, төрийн соёрхолт яруу найрагч Ш.Гүрбазар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Шартолгой, Л.Эрдэнэбат, Болон цомын эзэн яруу найрагч, МУСГЗ А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг зэрэг олон зуун яруу найрагч, зохиолчид төрөн гарсан утга зохиол, яруу найргийн арвин ундаргатай нутаг юм.  


 

Related news