ДОРНОГОВЬ: Алтанширээ суманд спорт заалыг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-09 08:53:29

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Алтанширээ суманд аймгийн орон нутгийн төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заалыг энэ оны гуравдугаар сарын 7-нд ашиглалтад оруулжээ.


Энэ  бүтээн байгуулалтын ажлыгЭИБОЛХХК  стандартын дагуу хугацаанд нь гүйцэтгэсэн бөгөөд орон нутгаас сумын иргэд, хүүхэд залуусын эрүүл идэвхтэй амьдралыг дэмжих зорилгоор сумын биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын цалин урамшуулал, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэж, спортын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.


Тус сум 1300 гаруй хүн амтай. Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг газрын тосны үйлдвэр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил энд өрнөж байгаа юм.  




Related news