ДОРНОГОВЬ: Музейн нээлттэй өдрүүдэд иргэд боловсролын хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Музейн нээлттэй өдрүүд-2026” улс орон даяар 2026 оны 3 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Энэ өдрүүдэд Музей сургалт, судалгааны төвийн үзмэрийг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Иргэд музей үзэхээс гадна “Монгол гэр”, “Шагайн наадгай”, “Өнгөөр ялган будацгаая” зэрэг боловсролын хөтөлбөрт хамрагдан үндэсний уламжлал, зан заншил, соёлын талаар мэдээлэл авч байна.
Тус музейг 1945 онд Орон нутаг судлах кабинет нэртэй анх байгуулж байсан бөгөөд 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей сургалт судалгааны төв болон өргөжжээ. Аймгийн Музей, сургалт судалгааны төв үзвэрийн зургаан танхимтай, 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөгтэй.