ДОРНОГОВЬ: “Хүүхдийн Хүүхэнээ” хэмээн алдаршсан Х.Хүүхэн Монгол Улсын гавьяат эмч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-04 15:59:40

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын дараахан хүүхдийн их эмч Хандын Хүүхэн Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнууллаа. Тэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Төгрөгийн хар овоо хэмээх газар 1946 онд төржээ.


1962-1966 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгсөөд төрөлх сургуульдаа багшаар ажиллан ажлын гараагаа эхэлсэн байна. 1971-1977 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсөж, эрүүл мэндийн салбарт 60 жилийн турш тасралтгүй хүүхдийн эмчээр ажиллан, олон хүүхдийн эрүүл мэндийн манаанд зогссон гавьяатай эмч юм.


Олон түмэн түүнийг “Хүүхдийн Хүүхнээ эмч” хэмээн хайрлан хүндэтгэдэг бөгөөд Дорноговь нутгийнхаа олон үеийн хүүхдүүдийн дурсамж, талархлын эзэн болсон байна. Жар гаруй жилийн уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, хүнлэг энэрэнгүй сэтгэлийн үрээр Монгол Улсын гавьяат эмч болсон түүнд нутгийн зон олны төлөөлөл болон төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн салбарынхан талархал илэрхийллээ.

Related news