ДОРНОГОВЬ: “Адуучин” тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-27 13:29:12

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дэлгэрэх сумын Адуучдын холбооноос санаачлан Дорноговь аймгийн сумдын адуучдын дунд  зохион байгуулж буй “Адуучин” тэмцээн өнөөдөр эхэллээ.


Адуучин залуусын ур чадварыг сорих, нутгийн угшлын тайж, банди адууг олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү тэмцээнд сум бүрээс таван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Тэмцээний үеэр адуучид морьтой болон явган шургуулах, ташуур, уурга шүүрэх зэрэг төрлөөр өрсөлдөж, нийлбэр оноогоор шилдгүүдийг шалгаруулах юм. Шалгарсан баг, оролцогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.


Дэлгэрэх сум нь Монголын хурдан адууны 13 угшилд багтдаг банди, тайж адуугаараа алдартай нутаг юм.


Тус сумаас улс, аймгийн наадмын хурдан морины уралдаанд олон түрүү, магнай тодорч байсан түүхтэй.


Related news