Сайншанд сумын ерөнхий боловролын II сургуулийн 12б ангийн сурагч Г.Мишээл хүүхдийн эмч мэргэжлээр, I сургуулийн 12в ангийн сурагч О.Анунгоо эдийн засаг, Сайншанд төмөр замын албан хаагч Ц.Ханддорж болон Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн 12d ангийн сурагч Г.Нарантунгалаг нар төмөр замын чиглэлээр ОХУ-д суралцахаар болсон байна.
ДОРНОГОВЬ: Говь нутгийн хүүхдүүд ОХУ-д үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ОХУ-аас жил бүр зарладаг Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд Дорноговь аймгаас Сайншанд сумын 1, 2, 5 дугаар сургуулийн 4 сурагч, нэг албан хаагч хамрагдаж, тус улсад үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг авчээ.
Сурагчид ерөнхий боловсролын сургуульд сурах хугацаандаа орос хэлний олимпиад болон мэргэжлийн хичээлээр бусдыгаа манлайлж амжилт гаргажээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө аймгийн ЗДТГ-аас “Хөрш орнуудаасаа суралцья” хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нар ОХУ-д туршлага судлах боломжтой болсон бөгөөд энэ нь сурагчдын ОХУ-д суралцах эхлэл тавигджээ.
Зөвхөн хөрш орноосоо суралцах биш, өөрийн орны боловсролын тогтолцоо, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОХУ-ын Эрхүү хот дахь Багшийн их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг аймагтаа урьж, мэдлэг солилцох, багшлах арга зүй, хэлний чадварыг дээшлүүлэх уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Мөн Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуульд орос багш ажиллаж, хүүхдүүдэд орос хэл заахаас гадна ОХУ-д тэтгэлэгтэй суралцах боломж, зөвлөгөөг өгч байна.