ДОРНОГОВЬ: Замын-Үүдэд спортын шинэ ордныг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-25 12:50:08

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын гуравдугаар багт 500 хүний суудалтай Соёлын ордны барилгыг сар шинийн өмнө ашиглалтад оруулжээ.


Тус барилга нь орчин үеийн архитектурын шийдэл бүхий, баганан суурьтай каркасан барилга юм. Барилгын зураг төслийг “Өлзий иш” ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр “РСТ” ХХК ажилласан бөгөөд улсын болон орон нутгийн 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьжээ.


Мөн орон нутгийн төсвийн нэг тэрбум орчим төгрөгөөр тоног төхөөрөмж, техник хэрэгслийг авч тохижуулжээ. Замын-Үүд сум нь манай улсын гадаад худалдаа эргэлтийн 70-80 гаруй хувийг хангадаг хамгийн том боомт бөгөөд түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүн тус суманд ажиллаж, амьдарч байна.




Related news