ДОРНОГОВЬ: Хавдрын өвчлөл хамгийн их хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-24 16:38:22

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт иргэдийн нас баралтын өвчний шалтгаанд хавдрын өвчлөл 34.5 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байгааг Статистикийн мэдээлэлд дурджээ.


Учир нь элэг, ходоод, уушги зэрэг дотор эрхтний өвчлөл иргэдийн дунд илүү зонхилж буй бөгөөд үүний шалтгаан нь хоол хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол, ундны усны хэрэглээ, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж буйг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтэд дурдсан байна.


Харин цусны эргэлтийн тогтолцооны өвчин 24.1 хувийг, осол гэмтэл хордлого, гадны шалтгаанар 13.8 хувь, амьсгалын тогтолцооны өвчин 6.9 хувийг тус тус эзэлж байгаа юм. Тус аймаг 70 гаруй мянган хүн амтай. Үүний 50-60 хувь нь Сайншанд, Замын-Үүдэд суурьшин амьдарч байна.   

Related news