ДОРНОГОВЬ: Нутгийн хойд хэсгээр цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-23 13:09:19

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хоёдугаар сарын 20-ны 20.00 цагаас 21-ний 8.00 цагийн байдлаар Сайншанд суманд 0.0 мм, Мандах суманд 0.3 мм, Дэлгэрэх суманд 1.0 мм, Эрдэнэ суманд 0.2 мм, Айраг суманд 1.7 мм, Иххэт суманд 1.1 мм, Өргөн суманд 0.0 мм, Сайхандулаан суманд 0.4 мм цас оржээ.


Өөрөөр хэлбэл, нутгийн хойд хэсгээр цас ахиу орсон байна. Салхи ихэнх нутгаар секундэд 17-23 метр зарим үед секундэд 20-31 метр хүрч, цасан шуурга шуурчээ. Харин өнөөдөр аймгийн нийт нутгаар багавтар үүлтэй цас орохгүй, салхи секундэд 4-9 метр, агаарын температур нутгийн өмнөд хэсгээр -2-7 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна.

Related news