ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-19 15:51:20

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгаар энэ сарын 21-нд цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч хүйтний эрч чангарахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн төв болон өмнөд хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч явган шуурга шуурна.


Агаарын температур, ихэнх хугацаанд шөнөдөө -15-10 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, 20-нд дулаарч шөнөдөө -10-5 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан байх бол 21-нээс эрс хүйтэрч шөнөдөө -20-15 градус, өдөртөө -10-5 градус хүйтэн байна. 


Тиймээс малчид, иргэд хол замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд хол замд гарахаар бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бензин шатахууны хангалттай нөөцтэй гарах, малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, дулаан хувцаслах, төөрч осгохоос болгоомжлохыг анхаарууллаа.

Related news