ДОРНОГОВЬ: Маргаашаас хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-03 17:19:25

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар агаарын температур -2 +3 градус орчим дулаан байна гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 


Хоёрдугаар сарын 6-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орох бол бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 4,5,7-нд зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур энэ сарын 4-нөөс чангарч шөнөдөө -23 -28 градус, өдөртөө -11-16 градус хүрэх төлөвтэй байна. 


Related news