БАЯНХОНГОР: Гурванбулагт -35 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-02 09:07:48

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ний өдөр Баянлиг суманд +2 градус дулаан байсан бол шөнө нь Гурванбулаг суманд -35 градус хүйтэн хонолоо.

Баянхонгор аймаг говь, хангай, тал хээрийн гурван бүсийн нутагтай. Нутгийн нэг хэсэгт аагим дулаан байхад, нөгөө хэсэгт нь хүйтэн жавартай байх нь цөөнгүй.

Гурванбулаг сумын тухайд, эрс тэс уур амьсгалтай нутаг бөгөөд жилийн ихэнх өдөр буюу 306 хоногт хасах градустай байдаг. Зун нь сэрүүн, богино болдог. Хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй. Олон жилийн дунджаар агаарын температур -4 градус ба дулааны улиралд +6 градус хүрдэг, салхи жилдээ 50-60 өдөр тохиолддог.

Агаарын хамгийн дулаан жилдээ +23 градус дулаан, агаарын хамгийн хүйтэн температур -50 давтал хүйтэрдэг.

Баянхонгор аймгийн хамгийн дулаан бүс бол Шинэжинст. Тус сумын Эхийн гол баг алдарт Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог. Жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу бороо цас тун ховор, өвөрмөц уур амьсгалтай нутаг.

Зунд хөрсөн дээр +50, түүнээс ч давж халах нь бий.

Related news