БАЯНХОНГОР: УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-29 18:59:04

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Баянхонгор аймагт ажиллаж байна. 


Улсын Их Хурлын даргыг Баянхонгор цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Э.Энхбат, ИТХ-ын дарга Б.Батсуурь нарын орон нутгийн удирдлагууд угтан авлаа. Үүний дараа УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын баатар Н.Жамбаагийн  хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв. Хүндэтгэл илэрхийлэх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн Б.Батцэцэг, Б.Энхбаяр болон аймгийн удирдлагууд оролцлоо.


Энэ өдөр Соого сейкео сургуулийн сурагчид хичээлийн шинэ байрандаа орж байгаа бөгөөд нээлтийн үйд ажиллагаанд УИХ-ын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат болон эрдмийн өргөөний эзэд, багш сурган хүмүүжүүлэгчид оролцов. 


Япон улсын Ойта мужийн хамтын ажиллагааны хүрээнд 20 жилийн дараа ерөнхий боловсролын Соого сейкео сургуулийн сурагчид олон улсын жишигт  нийцсэн шинэ хичээлийн байртай болж байгаа юм.


УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, "Жишиг бүтээн байгуулалтыг бүс нутагтаа бодитоор хэрэгжүүлж, боловсролын чанар, хүртээмж нэмэгдүүлэхэд гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлье" хэмээв.


УИХ-ын дарга Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзаж, "Чөлөөлье" санаачилгаа танилцуулж байна.

Related news