БАЯНХОНГОР: И-спорт сонирхогч залуус холбоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-29 15:59:34

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт "Баянхонгор и-спорт холбоо" байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.


Тус холбооноос CS клубийн идэвхтэй гишүүдийн дунд найзуудын нөхөрсөг Counter-Strike 2 (CS2) тэмцээнийг зохион байгуулсан байна.


Нөхөрсөг тэмцээн нь и-спортын хөгжлийг дэмжих, тоглогчдын ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой. Тэмцээний үеэр сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтууд болж, тус спортыг сонирхогч залуус харилцан туршлага солилцсон байна.


Цаашид тус холбооноос и-спортын төрөл бүрийн тэмцээн, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.

Related news