БАЯНХОНГОР: Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ирэх сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-28 09:14:07

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Цагаан сар–2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын зааланд гарна. 


Цагаан сарын идээ, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, гар урлал болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой тус үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт бүртгэж байна.


Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор уг үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Үзэсгэлэн худалдааны үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчид болон иргэд ченж болон бусад дамжлагагүй, үнийн нэмэгдэлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ шууд худалдан авах боломж бүрддэг.


Өнгөрсөн оны үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн 20 сумын 120 гаруй иргэн, ААН өөрсдийн хийсэн, үйлдвэрлэсэн бүтээлээр оролцжээ.

Related news