"Этүгэн" продакшны уран бүтээлчид Б.Явуухулангийн өвөрмөц хэв маяг, туурвилын онцлогийг хүүхэд, залуучуудад таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна. “Тэхийн зогсоол” дуулийн философи, үнэт зүйлсийг үзэгчдэд хүргэхээр уг бүтээлийг “Явуухулан сан”-гийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр туурвиж байна.
ЗАВХАН: "Тэхийн зогсоол" уран сайхны кино бүтээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Б. Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулиас сэдэвлэсэн “Тэхийн зогсоол” уран сайхны кино энэ онд нээлтээ хийхээр болжээ.
Тэхийн зогсоол найраглал нь зөвхөн өндрөөс халих гэж буй тэхийн тухай бус амьдралын жам ёс, амьд ертөнцийн философийг өөртөө шингээсэн утга төгөлдөр бүтээл юм. Монгол хүний байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй аж төрж ирсэн ахуй соёл, өвөрмөц зан заншил, монголчуудын дахин давтагдашгүй ховор нандин чанарыг найраглалаар дамжуулан дүрсэлж өгүүлсэн байдаг.
Киноны зураг авалтыг зөвхөн Завхан аймагт хийнэ. "Тэхийн зогсоол" кино амьдралын мөнх бусын жамтай нүүр тулснаа зөн совингоороо мэдэрсэн анчин өвгөн “Бор” өөрийн ганц хүүг дагуулан нэгэн сонирхолтой аялалд мордож буйгаар эхэлдэг.
Киноны хөгжим чимэглэл нь
бүхэлдээ байгалийн дуу чимээ, ан амьтны уриа дуудлага, язгуур урлаг, ардын дуу,
хөгжмөөс бүрдэнэ. Кино зохиол орчин үеийн монголчуудын харилцан ярианд төдийлөн
хэрэглэгддэггүй мартагдах аюулд ороод байгаа нутгийн аялгуу, үгийг таниулах. Шог
хошин яриа, дом шившлэг, ан гөрөө хийх уламжлалт арга ухаантай хослуулсан соёлын
биет болон биет бус өвүүдийг сурталчлан таниулж байгаагаар баялаг, онцлогтой
бүтээл байх болно.
Кино бүтээх төслийг Завхан аймгаас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид санаачлан хэрэгжүүлж байна.
"Тэхийн зогсоол" найраглалыг зохиолч маань нүдэнд харагдтал бичсэн тэр дүрслэлээр үзэгчдэд
таниулахыг зорьж байгаа нь ч учиртай. Завхан нутгийг минь зорих дотоодын аялал
жуулчлал, түүнтэй холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэхэд ч чухал
нөлөө үзүүлэх байх хэмээн Тэхийн зогсоол киноны ерөнхий продюсер З.Нямзул ярилаа.
Ташрамд, “Тэхийн зогсоол” кино нь Кино урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан бөгөөд киноны зардлын тодорхой хувийг кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болсон байна.
