БАЯНХОНГОР: Ихэнх нутгаар цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-27 11:06:47
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн өртөө, харуулын хэмжилтийн дүнгээр Байдраг суманд 10 см, Галуут суманд 8 см, Эрдэнэцогт, Баянхонгор, Бөмбөгөр, Гурванбулаг, Шаргалжуут суманд 3 см, харин Хүрээмарал, Баянбулаг, Шинэжинст, Хуучинжинст, Бууцагаан суманд 0-2 см цастай байгааг мэдээллээ.

Өнгөрсөн шөнө Байдраг, Гурванбулаг, Баянбулаг, Галуутын нутгаар -30 -37 градус, Алтайн салбар уулсын нутгаар -14 -22 градус, бусад нутгаар -16 -29 градус хүйтэн хоножээ. Хамгийн хүйтэн нь Гурванбулаг, Байдрагт -37 градус хүйтэн хоносон байна.

Энэ сарын 27-31-нийг дуусталх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас орохгүй, салхи нийт нутгаар секундэд 5-10 метр байх төлөвтэй. Агаарын температур Гурванбулаг, Баянбулаг, Галуут, Заг, Байдрагийн хүрэн бэлчирт шөнөдөө -28 -33 градус, өдөртөө -15 -20 градус, хангайн бусад нутаг, тал хээрийн нутгаар шөнөдее -19 -24 градус, өдөртөө -8 -13 градус, Алтайн салбар уулс, говийн нутгаар шөнөдөө -14 -19 градус, өдөртөө -3 -8 градус хүйтэн байна.
Related news