ДОРНОГОВЬ: Сайншандад манан буужээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өглөө манан, утаа холилдсон байдалтай байна.
Өмнө нь бага зэрэг цас орсон учраас чийг агуулагдаж буй газарт хөрөлт явагдсанаар манан үүсжээ. Сайншанд сумын орчимд өнгөрсөн оны 10,11 дүгээр сард бага хэмжээний цас орсон бөгөөд өнөөдрийн хувьд цасгүй, агаарын температур шөнөдөө 15-20 градус, шөнөдөө 4-9 градус хүйтэн байна.
Энэ
жилийн хувьд Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасгүй, дулаахан сайхан өвөл үргэлжилж байна.