ДОРНОГОВЬ: Нийт нутгийн 27 хувьд цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд аймгийн нийт нутгийн 27 хувь буюу Даланжаргалан, Айраг, Дэлгэрэх, Замын-Үүд сумын нийт нутаг, Иххэт, Өргөн, Улаанбадрах сумын зарим хэсгээр цасан бүрхүүлтэй байгаа юм.
Энэ оны нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр Мандах, Улаанбадрах, Даланжаргалан сумын зарим багийн нутгаар эрсдэл дунд, бусад нутгаар бага буюу эрсдэлгүй байна. Харин энэ сард хур тунадасны хэмжээ Дорноговь аймгийн хувьд олон жилийн дунджийн хэмжээнд байх төлөвтэй.