ЗАВХАН: Ирэх онд идлэг шонхрын суулт хийж хяналт шалгалтыг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан
аймаг энэ онд Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар
тоот тогтоолоор аймгийн агнуурын бүс нутгаас 43 толгой ан хийх дуудлага
худалдааг зохион байгуулсан байна хэмээн Завхан аймгийн Байгаль орчны газраас
мэдээлэв.
Агнуурын бүс нутгаас угалз 1, тэх 8, халиун буга 10, цагаан зээр 20, саарал чоно 4 толгойг агнуулах дуудлага худалдааг зохион байгуулсан. Дуудлага худалдаанаас 52.6 сая төгрөгийн орлого олсон байна.
Мөн дөрвөн сумын таван агнуурын бүс нутгаас угалз 1, тэх 8, халиун буга 9, цагаан зээр 5,
саарал чоно 3 толгой нийт 25 толгой ан хийгдэж
182.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна. 2025 оны тусгай зориулалттай
ангийн дуудлага худалдааны орлого 52,64 сая төгрөгийн 50 хувийг нь уур
амьсгалын санд төвлөрүүлсэн байна. Үлдсэн 50 хувийг нь аймгийн агнуурын
менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан
амьтны мониторинг судалгаа хийх. Хууль бус ан агнуураас урьдчилан
сэргийлэх хяналт, сургалт хийх. Зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх зэрэг дөрвөн
үйл ажиллагаанд зориулсан байна.
Түүнчлэн идлэг
шонхор шувууг соёлын зориулалттай барьсан төлбөрийн орлогын зарцуулалтад
хяналт, шалгалт хийх, шонхор шувуу хамгааллын арга хэмжээг зохион байгуулан
ажиллалаа. Энэ онд идлэг шонхор барих 24 иргэнтэй гэрээ байгуулж Асгат, Нөмрөг, Отгон, Цэцэн-Уул, Баянхайрхан
суманд нийт 11 толгой идлэг шонхор бариулж акт үйлдсэн байна. Ирэх
онд таван суманд шонхрын суулт хийх, хяналт шалгалтыг сайжруулах үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн байна гэв.