ДОРНОГОВЬ: Цагдаагийн хэсэгт суудлын автомашин хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-31 10:09:59

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Мандах сумын Цагдаагийн хэсэгт суудлын автомашин шийдвэрлэж хүлээлгэн өгчээ.


Ингэснээр иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүргэх, гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна.


Тус сум аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т оршдог бөгөөд 1600 гаруй хүн амтай, 157.6 мянган толгой малтай. Мөн  хүдэр, зэсийн арвин нөөцтэй Монголын стратегийн гэгддэг Цагаан суваргын орд энд бий.  Үүнээс гадна Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн хөндлөн төмөр зам Мандах сумын нутгаар дайрөн өнгөрдөг.

Related news