ДОРНОГОВЬ: Хатанбулаг сум адуу, үхэр, ямаан сүргийнхээ тоогоор тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ оны эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймаг нийт 1.6 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ тоо өмнөх оноос 191.8 мянган толгойгоор буюу 13.8 хувиар өссөн байна.
Харин Хатанбулаг сум 197.1 мянган толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн бөгөөд 16.6 мянган адуу, 11.7 мянган үхэр, 95.1 мянган ямаа тоолуулж малын гурван төрөл дээр аймагтаа хошуучилжээ.
Хатанбулаг сум аймгийн төвөөс урагш 240 км Улаанбаатар хотоос
зүүн урагш 690 км алслагдсан бөгөөд 3062 хүн амтай, газар нутгийнхаа
хэмжээгээр ч аймагтаа тэргүүлдэг.