ХОВД: Энэ онд 50 мянга гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймаг сүүлийн 3-4 жилийн хугацаанд "Тэрбум
мод" үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрөөр нэг сая гаруй мод
тарьжээ.
Үүнээс онцлоход, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах
нь (АДАПТ) төслийн хүрээнд 700 гаруй га талбайд татмын ойжуулалт хийсэн байна.
Мөн энэ онд Ховдынхон 50 мянга гаруй мод тарьсан юм. Одоогоор
модны ургалт 70 орчим хувьтай явж байна. Энэ нь зарим сумын нутагт услалтын
систем, арчилгаа, хамгаалалт тааруу байгаатай холбоотой.
Хамгийн их модыг Жаргалант, Үенч, Манхан, Чандмань сумынхан
тарьсан ба ургалт сайн байгаа юм. Харин Дөргөн, Мянгад суманд модны ургалт тааруу
үзүүлэлттэй байгааг Ховд аймгийн Байгаль орчны газрын төлөөлөл хэллээ.
Мөн ирэх онд Ховд аймагт 200 мянга орчим мод тарихаар урьдчилсан
байдлаар төлөвлөжээ.
Судалгаагаар Ховд аймгийн ойн сангийн
талбай 812.9 мянган га бол үүний 98 хувийг заган ой эзэлж байна.