ХОВД: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх нутгаар энэ сарын 26-27-нд шилжих
шөнө болон энэ сарын 27-ны өдөр салхи секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар салхи
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар цас орж, цасан
шуурга шуурах тул иргэд, тээвэрчдийг хол,
ойр зорчихдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж, учирч болзошгүй эрсдлээс сэрэмжтэй
байхыг Ховд аймгийн Ус, цаг уур,
орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Өнөөдөр агаарын температур уулархаг
нутгаар -1-6 хэм, бусад нутгаар -6-11 хэм хүйтэн байна.
Одоогоор Алтай суманд 17, Үенч суманд 16, Булган суманд 10 см цастай байна. Мөн Чандмань, Дарви суманд 1 см, Манхан, Дөргөн сумын нутгаар 1 см-ээс бага цасан бүрхүүл тогтжээ.