Сонирхогчдын шатрын аваргууд маргааш тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-19 14:32:12

Монгол улсын УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дээр зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн Завханд эхэллээ.

Тус тэмцээн шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулагдсан бөгөөд шатар сонирхогчдыг урамшуулан дэмжих зорилготой аж. Завханы төв Улиастай сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд Улиастай сумын зургаан багийн шатар сонирхогч 30 тамирчин долоон өргийн Швейцарь системээр тоглох юм.

Тэмцээний аваргууд энэ сарын 20-нд тодрох юм. Дашрамд Улиастай сумд ерөнхий боловсролын сургуулиуд аймгийн Ахмадын ордон, аймгийн Биеийн тамир спортын газар дээр шатар сонирхогч иргэд, хүүхэд багачуудад зориулсан найман клуб долоо хоногийн хоёр өдөр шатрын дугуйлан хичээллүүлж байна.

Б.Мягмарсүрэн

Related news