БАЯНХОНГОР: Нийт нутгаар цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-12-нд нийт нутгаар цас орохыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Салхи 11, 12-нд Алтайн салбар уулсын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -27 -32 градус, өдөртөө -13 -18 градус, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -16 -21 градус, өдөртөө -8 -13 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -14 -19 градус, өдөртөө -4 -9 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө -6 -11 градус хүйтэн, өдөртөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан байна.
Ulaanbaatar