ДОРНОГОВЬ: Мал, тэжээвэр амьтдын тооллого үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-10 14:07:52

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улс орон даяар 12 дугаар сарын 7-нд эхэлсэн мал, тэжээвэр амьтдын тооллого дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.


Дорноговь аймгийн хэмжээнд 14 сумын 73 ажлын хэсгийн 343 албан хаагч мал, тэжээвэр амьтдыг тоолох ажилд оролцож байгаа юм. Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг.


Өнгөрсөн онд Дорноговь аймгийн малчид 1.4 сая толгой мал тоолуулж байсныг өмнөх оныхтой харьцуулахад 36.8 хувь буюу 843.3 мянган толгойгоор буурсан байдаг. Малын төрлөөр задалбал 107.0 толгой адуу, 71.6 мянган үхэр, 58.1 мянган тэмээ, 554.5 мянган хонь, 660.0 мянган ямаа тоолуулж байжээ.


Харин энэ жил нийт нутгаар цаг агаар тогтуун, цас зудгүй, дулаан өвөл болж байгаа тул мал, малчин хоёр өнтэй өвөлжиж байна.



Related news